Жолооны онолын шалгалтад бэлдэх апп

Онолын шалгалтад ойлгож бэлдээрэй

40 карт, 800 асуулт, шалгалтын горим, алдаагаа давтах жагсаалт, замын тэмдэг, тэмдэглэл, дүрмийн онол — бүгд нэг аппад.

  • Тун удахгүй · iPhone, iPadApp Store
  • Тун удахгүй · AndroidGoogle Play

Апп одоогоор дэлгүүрт нийтлэгдээгүй байна. Нийтлэгдмэгц энд холбоос гарна.

Жолоо аппын нүүр дэлгэц: үргэлжлүүлэх карт, шалгалт, явцын тоо
  • 800дадлагын асуулт
  • 40карт
  • 20 мин20 асуултын шалгалтын горим

Бэлдэхэд хэрэгтэй бүх зүйл

Жолоо нь дасгал хийх, алдаагаа засах, дүрэм тэмдгийг уншихыг нэг дор нэгтгэсэн.

40 карт, 800 асуулт

Карт бүр 20 асуулттай. Хариулсны дараа зөв хариулт болон түүний тайлбар гарна.

Шалгалтын горим

20 асуулт, 20 минутын хугацаатай дадлага. Мэдлэгээ хугацаатай нөхцөлд шалгаж үзэх боломжтой.

Алдаагаа давтах

Буруу хариулсан асуултууд тусдаа жагсаалтад хадгалагдана. Дахин зөв хариулбал жагсаалтаас хасагдана.

Онол

Замын тэмдэг, тэмдэглэл, таних тэмдэг, дүрмийн сэдвүүдийг нэр, дугаар, түлхүүр үгээр хайж үзнэ.

Анги (сонголттой)

Багш анги үүсгэж, сурагч кодоор элсэн дүнгээ хуваалцана. Бүртгэлгүйгээр дасгал хийх боломж хэвээр.

Утсан дээрээ, интернэтгүй

Дасгал, шалгалт, онол интернэтгүй ажиллана. Явц, алдааны жагсаалт таны утсанд хадгалагдана. Цайвар, бараан горимтой.

Хэрхэн ашиглах вэ

  1. Карт сонгоод дасгалаа эхлүүл

    Эхнээс нь эсвэл өөрийн сонгосон картаас эхэлж болно. Явц автоматаар хадгалагдана.

  2. Хариулт, тайлбараа үз

    Асуулт бүрийн дараа зөв хариулт ямар учраас зөв болохыг уншина.

  3. Алдаагаа давт

    Буруу хариулсан асуултуудаа жагсаалтаас нь давтаж, шалгалтын горимоор өөрийгөө шалга.

Аппын бодит дэлгэц

Доорх зургууд аппаас шууд авсан дэлгэцийн зураг.

Нүүр: үргэлжлүүлэх карт, шалгалт, явц
Нүүр: үргэлжлүүлэх карт, шалгалт, явц
Онол: замын тэмдэг, тэмдэглэл, хайлт
Онол: замын тэмдэг, тэмдэглэл, хайлт
Алдаа: давтах асуултуудын жагсаалт
Алдаа: давтах асуултуудын жагсаалт
Анги: багшийн ангид элсэх (сонголттой)
Анги: багшийн ангид элсэх (сонголттой)

Түгээмэл асуулт, хариулт

Апп үнэгүй юу?

Одоогоор бүх боломж үнэгүй бөгөөд аппад худалдан авалт байхгүй. Төлбөртэй боломж нэмэгдвэл энэ вэбсайт болон нууцлалын бодлогыг шинэчилнэ.

Бүртгүүлэх шаардлагатай юу?

Үгүй. Дасгал, шалгалтын горим, онол, алдааны жагсаалтыг бүртгэлгүйгээр ашиглана. Бүртгэл нь зөвхөн «Анги» хэсэгт (багшийн анги үүсгэх, ангид элсэж дүнгээ хуваалцах) хэрэгтэй.

Интернэтгүй ашиглаж болох уу?

Болно. Асуулт, зураг, онол нь аппад суусан тул дасгал, шалгалт, онол интернэтгүй ажиллана. Бүртгэл, анги хэсэг интернэт шаарддаг.

Энэ албан ёсны шалгалтын апп мөн үү?

Үгүй. Жолоо нь бие даан хөгжүүлсэн суралцах хэрэгсэл бөгөөд ямар ч төрийн байгууллагатай холбоогүй. Аппад сайн дүн авсан нь албан ёсны шалгалтад тэнцэх баталгаа биш. Дэлгэрэнгүйг «Мэдэгдэл ба эх сурвалж» хэсгээс үзнэ үү.

Асуулт, тайлбар хаанаас гарсан бэ?

Дүрэм, хавсралтын бичвэр албан ёсны эх бичвэрээс (legalinfo.mn), асуултууд гуравдагч этгээдийн нийтэлсэн дадлагын хуудсанд үндэслэсэн, тайлбарыг бид өөрсдөө бичсэн. Гурван төрлийг «Мэдэгдэл ба эх сурвалж» хэсэгт тусад нь тайлбарласан.

Миний явц хаана хадгалагддаг вэ?

Бүртгэлгүй хэрэглэгчийн явц, алдааны жагсаалт, шалгалтын түүх зөвхөн утсан дээр хадгалагдана. Багшийн ангид элссэн бол ангид элссэний дараах дасгал, шалгалтын дүн серверт илгээгдэж багшид харагдана. Дэлгэрэнгүйг нууцлалын бодлогоос үзнэ үү.

Тайлбар эсвэл асуултаас алдаа олвол яах вэ?

Асуултын дугаар (карт, асуултын дугаар) болон юу нь буруу гэж бодсоноо tengis1970@gmail.com хаягаар илгээнэ үү. «Дэмжлэг» хуудсанд дэлгэрэнгүй бичсэн.

Бүртгэл болон өгөгдлөө хэрхэн устгах вэ?

Бүртгэлээ аппын «Тохиргоо → Бүртгэл устгах» хэсгээс өөрөө устгана. Апп суугаагүй бол «Бүртгэл, өгөгдөл устгах» хуудаснаас имэйл, нууц үгээрээ баталгаажуулж устгана. Устгал шууд хийгдэнэ.

Ямар төхөөрөмж дээр ажиллах вэ?

Апп iPhone болон Android утсанд зориулагдсан. Дэлгүүрт нийтлэгдэх хүртэл «Тун удахгүй» гэж тэмдэглэсэн байна.

Мэдэгдэл ба эх сурвалж

Жолоо нь албан ёсны хууль эрх зүйн бичвэр, бидний өөрсдийн бичсэн тайлбар, гуравдагч этгээдийн дадлагын материалыг нэгтгэсэн, бие даан хөгжүүлсэн суралцах хэрэгсэл юм. Энэ нь төрийн албан ёсны апп биш бөгөөд ямар ч төрийн байгууллагатай холбоогүй, тэдгээрийн баталгаа, дэмжлэгтэй гэсэн утга агуулахгүй. Аппад сайн дүн авсан нь албан ёсны онолын шалгалтад тэнцэх баталгаа биш.

  • Албан ёсны онолын шалгалтын асуулт, журам, шаардлагыг эрх бүхий байгууллага тогтооно. Жолоо тэдгээрийг төлөөлдөггүй.
  • Дадлагын асуултууд албан ёсны шалгалтын асуулттай ижил байх баталгаа байхгүй.
  • Асуултын тайлбар болон «Энгийн тайлбар»-ыг бид өөрсдөө бичсэн. Тэдгээрийг мэргэжлийн байгууллага баталгаажуулаагүй тул албан ёсны хууль, дүрмийг орлохгүй.
  • Хууль, дүрэм шинэчлэгдэж болно. Аппын текст хамгийн сүүлийн өөрчлөлтийг агуулаагүй байж болох тул чухал шийдвэр гаргахын өмнө доорх албан ёсны эх бичвэрийг шалгана уу.

Жолоо дахь агуулга гурван өөр гарал үүсэлтэй. Тэдгээрийг эндээс тусад нь ялгаж үзүүлж байна.

1. Албан ёсны хууль эрх зүйн эх бичвэр

Аппын «Онол» хэсэгт байгаа дүрмийн бичвэр, 1–3 дугаар хавсралтын нэр, тайлбар, заалтыг доорх албан ёсны эх бичвэрээс үг үсгээр нь хуулбарласан. Тэмдэг, тэмдэглэл, таних тэмдгийн зургийг мөн эдгээр хавсралтаас авсан. Хуулийн хүчинтэй хувилбар нь Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем (legalinfo.mn) дээр нийтлэгдсэн хувилбар юм.

Дүрмийн текстийг 2026 оны 10-р сарын 25-нд шалгахад Засгийн газрын 2026 оны 405 дугаар тогтоол хүртэлх өөрчлөлттэй байсан. Үүний дараах өөрчлөлт аппад ороогүй байж болно.

2. Жолоо-н өөрийн тайлбар

Асуултын хариултын тайлбар, «Энгийн тайлбар» болон бүлгүүдийн товч тайлбарыг бид албан ёсны эх бичвэрт тулгуурлан өөрсдөө бичсэн. Эдгээр нь албан ёсны биш бөгөөд мэргэжлийн байгууллага баталгаажуулаагүй.

3. Гуравдагч этгээдийн дадлагын материал

Дадлагын асуултын карт (40 карт, 800 асуулт) болон тэдгээрт хамаарах зургийг гуравдагч этгээдийн нийтэлсэн «Ерөнхий тест» дадлагын хуудсуудад үндэслэн бэлтгэсэн. Эдгээр хуудсанд «© Замын хөдөлгөөн судлалын хүрээлэн» (Mongolian Traffic Research Institute) гэсэн тэмдэглэгээ байдаг. Дүрмийн зарим тэмдгийн зураг (1.13, 1.14, 1.15) нь мөн тус хүрээлэнгийн дүрмийн хуудаснаас авсан зураг юм. Эдгээр материалын эрх тэдгээрийг эзэмшигчид хэвээр хамаарна.

Жолоо нь тус хүрээлэнтэй болон ямар ч төрийн байгууллагатай холбоогүй. Энэ мэдэгдэл нь эдгээр материалыг ашиглах зөвшөөрөл, лиценз, түншлэл, дэмжлэг байгааг илэрхийлэхгүй, мөн материалыг албан ёсны шалгалтын асуулт гэж үзэхгүй.

Хэрэв та эдгээр материалын эрх эзэмшигч бол засвар, хасуулах хүсэлтээ tengis1970@gmail.com хаягаар илгээнэ үү.

Жолоог татаж аваарай

Апп дэлгүүрт нийтлэгдмэгц доорх товчнууд идэвхжинэ.

  • Тун удахгүй · iPhone, iPadApp Store
  • Тун удахгүй · AndroidGoogle Play

Апп одоогоор дэлгүүрт нийтлэгдээгүй байна. Нийтлэгдмэгц энд холбоос гарна.